• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангийн ажилтан, алба хаагчдад хүний эрхийн сургалт явууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсээс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагчдад сургалт хийлээ. Сургалтыг "Хорих байгууллага дахь хүний эрх", "Эрүү шүүлтийн эсрэг конвенц, түүний нэмэлт протокол" сэдвээр явуулсан бөгөөд энэ удаагийн сургалтад тус ангийн 120 гаруй ажилтан, алба хаагч хамрагдлаа.