ШШГЕГ-ын эмэгтэй албан хаагчдаас авсан судалгаа (2012 он) - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ШШГЕГ-ын эмэгтэй албан хаагчдаас авсан судалгаа (2012 он)

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ШШГЕГ-ын харьяа зарим хорих ангиудад ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын дунд энэхүү судалгааг 2012 онд хийсэн юм.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт хөдөлмөр эрхэлж байгаа албан хаагчдын 35 хувь нь эмэгтэй албан хаагч байна. Улаанбаатар хотын бүсийн төвлөрсөн хорих ангийн эмэгтэй албан хаагчдын дунд явуулсан санал асуулгаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын олонх хувь буюу 67 хувь нь шууд ялтан, хоригдолтой харьцаж ажилладаг байна. Тэд ялтан, хоригдогчтой ажиллах үед ялтан, хоригдогчийн зүгээс хэл амаар доромжлох, биед халдах асуудлууд гардаг талаар энэхүү санал асуулгад тусгажээ. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын аюулгүй байдлыг хангах талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод дүрэм, журам, зааварт тусгайлан тусгасан байгааг анхааралдаа авч, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүнд онцлон хөндөх чухал асуудал болж байгааг уг судалгааг харуулсан юм.
Судалгааг эндээс үзнэ үү.
View file