• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчдад хүний эрхийн сургалт явууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Өвөрхангай аймаг дахь ахлах мэргэжилтэн Т.Осоржамаа 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ШШГЕГ-ын харъяа Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтээр тус албаны албан хаагчдад "Хүний эрх ба хорих байгууллага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг цуврал хэлбэрээр 5 хэсэгтэй байхаар зохион байгуулж байна. Эхний сургалт "Ялтныг хүлээн авах, суллах" сэдвээр явуулсан бөгөөд нийт 15 ажилтан, алба хаагч оролцов.