• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй ялгаварлан гадуурхалтыг бууруулах "Хөдөлмөр эрхлэлт ба Ээлтэй бодлого" хэлэлцүүлэг хийв

Хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа аливаа ялгаварлан гадуурхалтыг бууруулахын тулд эрэгтэй ажил олгогч эзэдтэй хамтран ажиллах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хангахад ахиц гаргах чиглэлээр үр дүнтэй, чанартай оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр "Хөдөлмөр эрхлэлт ба Ээлтэй бодлого" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

59301541_10213029858892853_6029009257418981376_n.jpg

Хэлэлцүүлэгт ажил олгогч эзэд болон Засгийн газар, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож, хөдөлмөрийн харилцаанд эмэгтэйчүүдэд тулгамдаж буй саад бэрхшээлийг арилгах асуудлыг хөндөн хэлэлцээд ажил олгогч эздэд чиглэсэн Уриалга гаргахаар болов. Түүнчлэн Монголын эмэгтэйчүүдийн сангаас боловсруулж байгаа хөдөлмөрийн харилцаанд дахь эмэгтэйчүүдийн эрх, ялгаварлан гадуурхалтын асуудлаарх гарын авлагад санал оруулав. Оролцогчид цаашид хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл солилцлоо. Уг арга хэмжээг Equal rights trust олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын эмэгтэйчүүдийн сантай хамтран зохион байгууллаа.