• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Энхийг дэмжигчдэд хүний эрхийн хичээл заалаа

Зэвсэгт Хүчний Жанжин штабын захиалгаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн боловсрол хариуцсан референт Г.Золзаяа 2018 оны 08 дугаар сарын 16-нд "Хүний эрхийн олон улсын гэрээ” сэдвээр зэвсэгт хүчний анги, нэгтгэлийн 250 гаруй албан хаагчдад сургалт явууллаа.
Уг сургалтыг байгууллага хоорондын хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хийж буй бөгөөд энэ удаа Өмнөд Суданд энхийг дэмжих ажиллагаанд оролцох албан хаагчдад хүний эрхийн талаар ойлголт, мэдлэг олгосноороо онцлог байв.