• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүлжүүлэх, саатуулах төвд хүний эрхийн хяналт шалгалт хийлээ

2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа эрүүлжүүлэх, саатуулах төвд хүний эрхийн хяналт шалгалтыг хийлээ.
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг тус төвд эрүүлжүүлэгдсэн болон саатуулагдсан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилт, хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгаж, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийг сахин хамгаалахыг зорьж ажилласан юм. Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Эрүүлжүүлэх болон саатуулах төвд хийсэн хяналт шалгалтын дүнг урьдчилан танилцуулсан бөгөөд мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдэд танилцуулж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох албан тушаалтанд хүргүүлэхээр боллоо.