• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр лекц уншина

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй танхимд "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ба захиргааны хэргийн шүүх" сэдвээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ц.Цогт лекц унших тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Хүн бүрт нээлттэй тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн ойлголт, шүүхийн журмаар хамгаалах зохицуулалтын талаар хөндөж хэлэлцэх тул сонирхсон хүмүүс 262751 дугаар утсаар бүртгүүлнэ үү.