• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайдууд Улаанбаатар хотноо чуулж байна

2015 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын эрүү шүүлтийн эсрэг Элчин сайдууд өөрсдийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, харилцан туршлага солилцож байна. Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг Австралийн Сидней хотноо төвтэй Ази, Номхон Далайн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулган болон Швейцарийн Женевт төвтэй Эрүү Шүүлтээс Урьдчилан Сэргийлэх Хороо хамтран Ази Номхон далайн бүсийн хэмжээнд ажилладаг хүний эрхийн үндэсний байгууллагуудаас "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд” нарыг 2014-2016 онд томилон ажиллуулж байгаа билээ. Монгол Улсад "Эрүү шүүлтийн эсрэг Элчин сайд”-аар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ХЭҮК-ын Бодлого, дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар томилогдон ажиллаж байна.