Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд хуралдаж байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд хуралдаж байна

Ази Номхон далайн бүсийн хүний эрхийн үндэсний байгууллагуудаас сонгогдсон Эрүү шүүлтийн эсрэг элчин сайдууд 2014-2016 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, Швейцарийн Женев хотноо 2016 оны 6 сарын 20-22-ны өдрүүдэд хуралдаж байна. 2014-2016 онд эрүү шүүлтийн эсрэг элчин сайдаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар элчин сайдаар сонгогдож ажилласан бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралд оролцож байна.