• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр семинар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Улсын Прокурорын Ерөнхий газартай хамтран прокурорын байгууллагын ажилтан, прокуроруудад 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр семинар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

120883171_3623772511015707_4332552710611634842_n.jpg

Уг арга хэмжээний үеэр хүний эрхийн олон улсын механизм, манай улсын нэгдэн орж, соёрхон баталсан гэрээ, конвенцын нэмэлт протокол, тэдгээрийг дагалдан гарах өөрчлөлтүүд, тулгамдаж байгаа хэрэгцээ, шаардлага, цаашид хууль сахиулах салбарт нэвтрүүлэх соёл, хандлага, хүний эрхийн зөрчлийг үүсгэж буй жишээ, тохиолдолд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдээлэл, сургалтыг хийв. Оролцогчдын зүгээс ч ихээхэн идэвх зүтгэл гаргаж, өдөр тутам ажлын практикт тулгардаг зарим асуудал, олон улсын эрх зүйг үндэсний хууль тогтоомжтой хамтатган хэрэглэх зэрэг асуултыг тавьж харилцан мэдээлэл солилцлоо.