• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан хөтөлбөрийн менежер Шазира Завави, Хүний эрхийн Үндэсний байгууллагууд хариуцсан зөвлөх Бен Бүкленд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Бямбадорж байгууллагынхаа үйл ажиллагаа, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлууд, амжилт ололт, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Үндэсний механизмыг бий болгох чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар танилцууллаа. Хатагтай Шазира Завави Монгол Улсыг эрүү шүүлтийн эсрэг үндэсний хэмжээнд нээлттэй ажиллаж, бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлж байгаа хэмээн дүгнээд Монгол Улсын 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэгдэн орсон "Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол”-ын хэрэгжилт, нэгдэн орсноос хойш гарсан өөрлөлт шинэчлэлтийн ажилтай биечлэн танилцах хүсэлтэй байгаа илэрхийллээ. Түүнчлэн эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа улсуудын жишээнээс танилцуулж, үндэсний механизмыг бий болгохын тулд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог зөв тодорхойлсноор илүү үр дүнтэй байдгийг онцлон тэмдэглэлээ.