• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж жагсав

   Манай улс НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенц”-д  2009 оны тавдугаар сарын 15-нд нэгдэн орсон билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрах, тухайн оршин суугаа орчиндоо байх эрхийг нь бусадтай ижил түвшинд байлгаж, нийгмээс тусгаарлахаас хамгаалсан агуулга бүхий уг конвенци нь Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүн ёсны эрхээ жинхэнэ утгаар нь эдлэх эрх зүйн дэвшлийг авчирсан юм.     Тиймээс энэхүү тэмдэглэлт өдрийг манай улс хоёр дахь жилдээ баяр ёслолын шинжтэйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, бусадтай ижил түвшинд харилцахыг уриалан дуудсан "Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэе” уриатай тайван жагсаал, соёл урлагийн арга хэмжээг өнөөдөр төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагууд хамтран зохион байгууллаа.    Сүхбаатарын талбайгаас Эрх чөлөөний талбайг хүртэл үргэлжилсэн  жагсаалд Хүний эрхийн Үндэсний Комисс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахыг дэмжин оролцсон юм. Хүн бүрт эрхийг нь бодитойгоор эдлүүлэхийн төлөө хүчин зүтгэдэг манай байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыг ямагт эн тэргүүнд тавьж ирсэн бөгөөд "Ялгаварлан гадуурхалтын эсрэг дуу хоолойгоо нэгтгэе” уриаг 2010 оны гол бодлогоо болгон ажиллаж, ялгаварлан гадуурхалт нь хүний эрхийн зөрчил болохыг нийгэмд таниулсан билээ.   ХЭҮК-оос жил бүр боловсруулан гаргадаг Монгол дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хөндсөн олон асуудлыг тусгаж, цөөнгүй шаардлага, зөвлөмжийг оруулсан нь  тэдгээр иргэд эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадахгүй байгааг илтгэнэ.   Хавсралт файл Хэмжээ
290.3 KB
249.54 KB