• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө" сэдвээр лекц уншлаа

  Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран хүний эрхийн сэдвээр олон нийтийн илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Хүссэн хүн бүрт нээлттэй илтгэл хэлэлцүүлгийн илтгэгчээр "Глоб Интернэшнл" төвийн тэргүүн Х.Наранжаргал оролцож, "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө" сэдвээр 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр лекц уншлаа. Энэ лекцээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зарчим, олон улсын хэм хэмжээ, Монгол Улсын дотоодын хууль тогтоомж, хязгаарлалтуудын тухай танилцуулсан юм. Мөн иргэдэд үзэл бодлоо илэрхийлэх шинэ боломж олгож буй интернэт, нийгмийн сүлжээний талаарх олон улсын чиг хандлагын тухай хөндөн хэлэлцүүлэв.