Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийн төлөв байдлын судалгааны тайлан (2005 он) - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийн төлөв байдлын судалгааны тайлан (2005 он)

 Монгол Улс Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87. зохион байгуулах хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай 98-р конвенцуудад нэгдэн орж соёрхон батлаад 36 дахь жилтэйгээ золгож Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай Монгол улсын хуулийг 1991 онд Улсын бага хурлаас / хуучнаар/ батлан мөрдүүлээд 14 жил болж байна.  ОУХБ-ын дээрхи 87.98-р конвенциуд, Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангахад багагүй үр дүнд хүрч Монголын Үйлдвэрчний эвлэлүүд төлөвших аятай нөхцөл бүрдсэн байна. Хуучин. тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжих түүхийн үе шатанд эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал бүхэлдээ өөрчлөгдөн шинэчлэгдэж ”задралын” үйл явц эрчимтэй явагдсаны үр дагавар нь төрийн захиргааны зарим байгууллага татан буугдах, нэгдэх, өөрчлөгдөх болон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдан өөрчлөгдөж, улсын сангийн аж ахуйнууд хувьчлагдах, татан буугдах болсон зэргээс шалтгаалан тэнд байсан ҮЭ-ийн байгууллагууд гишүүнчлэлгүй болж үйл ажиллагаа нь зогссон, тарсан, зарим нь өөрчлөгдөх, шинэчлэн байгуулагдах гэх мэтээр ҮЭ-үүдийн өөрчлөлт шинэчлэлт түргэн хугацаанд явагдсан байна.  Мөн түүнчлэн үйлдвэр, үйлчилгээний чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллагууд олноор үүсэн байгуулагдаж тэнд ажиллагсадын хөдөлмөрлөх болон түүнтэй холбоотой эрхийг хамгаалах гол үүрэгтэй ҮЭ-үүд зарим газар байгуулагдаж байгаа боловч ихэнх газарт эвлэлдэн нэгдэж, ҮЭ-ийн байгууллага байгуулах ойлголт дутмаг, тийм нөхцөл боломж бүрдэхгүй байгааг судлах шаардлагатай болж байна. Аж ахуйн олон янзын салбарт ажиллагсадын зарим хэсэг нь ҮЭ-д эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалуулах хүсэл эрмэлзлэлтэй байхад нөгөө хэсэг нь ҮЭ-д эвлэлдэн нэгдэх, ҮЭ-ийн байгууллага байгуулах, шаардлагагүй хэмээн үзэж түүний ач холбогдлыг дутуу ойлгох явдал ч байна.  ОУХБ-ын дээрхи 87.98-р конвенцуудын заалт болон ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн төлөв байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, дүн шинжилгээ хийх, цаашид ҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хангах талаар санал зөвлөмж боловсруулах явдал зүй ёсоор тавигдаж байгаа нь энэхүү шалгалт судалгааг явуулах гол үндэслэл болсон юм.  Шалгалт судалгааг ХЭҮК-оос МҮЭ-үүдийн холбоо болон Мэргэжлийн ҮЭ-үүдийн холбоод, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран явуулсан болно. Бүх аймагт ажиллаж байгаа тус комиссын итгэмжлэгдсэн төлөөлөгчид, аймгийн ҮЭ-ийн холбоо, Мэргэжлийн хяналтын газар, Ажил олгогч эздийн холбоотой хамтран аймгийн төвийн болон зарим сумдад энэхүү шалгалт судалгааг явуулсан болно. Хавсралт файл Хэмжээ Right to association, final report.doc 553 KB