Үндэсний цөөнх (цаатан) хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны тайлан (2010 он) - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндэсний цөөнх (цаатан) хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны тайлан (2010 он)

Хүний эрхийн Үндэсний Комисс нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хэрэгжүүлж буй "Үндэсний цөөнх цаатан хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт” төслийн хүрээнд "Соён-тайга” төрийн бус байгууллагатай хамтран 2010 оны 1 дүгээр сарын 6-18-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд оршин суудаг үндэсний цөөнх цаатан иргэдийн эрхийн хэрэгжилтийн байдалд цогц судалгааг хийв. Судалгааны зорилго нь Монгол Улсын үндэсний цөөнхийн хамгийн бага төлөөлөл болох цаатан иргэдийн эрх ашгийг хамгаалах, хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хангуулах, тэр дундаа цаатан хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг судлан тогтоох, цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмжийг дэвшүүлэх, судалгааны нэгдсэн дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгаж УИХ-д илтгэх, УИХ, ЗГ-аас тодорхой арга хэмжээ авахуулах, олон улсын байгууллага, иргэний нийгэм, олон нийтэд хүргэх, танилцуулах, сурталчлахад чиглэсэн болно.
Судалгааг эндээс үзнэ үү.
Үзэх