• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндэстний цөөнхийн эрхийн асуудлаар орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн Үндэстний цөөнхийн эрхийн асуудал хариуцсан гишүүн, "Чинагийн Галсан" сангийн тэргүүн Г.Галтайхүү нар хамтран 2018 оны 11 дүгээр сарын 27-30-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллаж, хүний эрхийн сургалт зохион байгуулж байна.Тус сумын төрийн албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн хандлага, соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүний эрхэд суурилсан хандлага ба Төрийн үйлчилгээ" сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр явуулах бол, уг сургалтыг нутгийн иргэд, үндэстний цөөнх иргэдэд зориулан хийхээр төлөвлөөд байна. "Үндэстний цөөнхийн эрх", "Төрийн үйлчилгээ ба Хүний эрх", "Хүүхдийн эрх ба хамгаалал", "Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргах нь", "ХЭҮК-тоор гомдол шийдвэрлүүлэх ажиллагаа", "Төрийн үйлчилгээ ба Иргэдийн оролцоо" зэрэг сэдвээр хийх тус сургалтад Цэнгэл сумаас 80 гаруй хүнийг хамруулна. Мөн тус сургалтад оролцогчдод зориулан "Үндэстний цөөнхийн эрхийн асуудал" гарын авлагыг "Чинагийн Галсан" сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэн хэвлүүлээд байна.
"Үндэстний цөөнхийн эрхийн асуудал" гарын авлагыг уншихыг хүсвэл энд дарна уу.
Үзэх