• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өвөрхангай аймаг дахь ахлах шинжээч төрийн албан хаагчийн тангараг өргөлөө

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны ажилтнууд нь төрийн захиргааны албан хаагчид буюу төрийн жинхэнэ албан хаагчид байдаг. ХЭҮК-ын Өвөрхангай аймаг дахь ахлах шинжээч Баатарын Отгонжаргал 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө. 
..."Хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтан нь хүн бүрт ижил тэгш, шударга, хамгийн гол нь хүнлэг сэтгэлээр хандаж ажиллах учиртай. Орон нутгийн иргэдийн ахуй амьдралд ойр байж, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэж, холбох гүүр, итгэмжит төлөөлөл нь болж ажиллаарай" гэж удирдлагын зүгээс орон нутгийн ажилтандаа захиж байлаа.