• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллалаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус аймгийн Гурвантэс суманд ажиллалаа. ХЭҮК-ын төлөөлөл Монгол Улсын хувьд гар аргаар ашигт малтмал олборлогч иргэд олонтой гэгддэг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж амьдардаг, бичил уурхайн чиглэлээр нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон гишүүдийг хүний эрхийн мэдлэг, мэдээллээр хангах, тэднийг хуулийн дагуу хүний эрх, эрх чөлөөг ханган, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэн ажиллах зэргээр сургалт зохион байгуулж, чадавхжуулахад анхаарч ажилласан юм.  Түүнчлэн дээрх сумын төрийн албан хаагчид болон цэцэрлэгүүдийн багш, ажилчдад "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага” зэрэг сэдвээр 4 удаагийн 2 цагийн суралтыг тус тус зохион байгууллаа. Сургалтад нийт 100 гаруй хүн хамрагдсан байна. Сургалтад оролцогчдод Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн хэвлүүлсэн ном, товхимол, сэтгүүл зэрэг мэдээллийн багцыг түгээлээ.