• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2009 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Албан боловсролын салбар дахь хүний эрхийн сургалтын тогтолцоог бэхжүүлэх, боловсролын байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч ажилласны үр дүнд ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтан, сурагчдад "Эрхэд суурилсан хүний эрхийн боловсрол” сэдэвт сургалтыг цуврал байдлаар хийсэн болно. УИХ-ын гишүүд болон Хүний аюулгүй байдлын судалгааны төв төрийн бус байгууллагын санаачлагаар, Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, урьдчилан сэргийлэх, удирдлага зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах зорилгоор "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай” бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлыг хамтран гүйцэтгэж, энэ хүрээнд хуулийн төсөл болон хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжид хийсэн судалгааны тайланг төрийн болон төрийн бус байгууллагын түвшинд танилцуулж хэлэлцүүлэх, тэдгээрийн гаргасан санал, шүүмжлэлийг хуулийн төсөлд тусгах зорилгоор хэлэлцүүлгийн арга хэмжээг 4 удаа 40 гаруй төрийн захиргаа, хууль хяналтын байгууллага болон төрийн бус байгууллагын зохион байгуулав. Комиссоос санаачлан Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын Мөрдөн байцаах алба, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 6 байгууллагатай эрүү шүүлттэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр 2008 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн дагуу НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран хууль хяналтын байгууллагын албан хаагчдад зориулсан бүсчилсэн сургалт, зөвлөлдөх уулзалт, онол практикийн бага хурал зэрэг арга хэмжээг 5 удаа зохион байгуулж, санамж бичиг байгуулснаас хойшхи 1 жилийн хугацаанд хийгдсэн ажил, гарсан үр дүн, цаашид хийх ажлын талаарх уулзалтыг дээрх байгууллагуудын удирдах албан тушаалтнуудыг оролцуулан хийсэн байна.     Италийн Засгийн газрын бус АЙФО байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүд, дүүргийн хэв журмын байцаагч нарт зориулсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах нь” сэдэвт сургалт, уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ажээ.     МҮЭХ-той хамтран иргэдийн хөдөлмөрлөх болон эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах зорилгоор 2010 он хүртэл байгуулсан санамж бичгийн хүрээнд хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг, Италийн Засгийн газрын бус АЙФО байгууллагатай хамтран хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулан гэрчилгээ олгосон нь шинэлэг арга хэмжээ болсон юм.   Тоон хэлээр Хүний эрхийн сургалт 2008 он 2009 он Төлөвлөгөөт сургалт Нийт цаг 591 234 Нийт оролцогч 2749 2415 Төлөвлөгөөт бус сургалт Нийт цаг 55 117 Нийт оролцогч 301 1713