• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2010 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Комисс нь иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгоор сургалтыг дангаар буюу бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан сургалт, боловсролын үйл ажиллагаанаас онцлон дурдвал: Ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтан, сурагчдад "Эрхэд суурилсан хүний эрхийн боловсрол” сэдэвт сургалтыг явуулж, Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвтэй хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүний гаралтыг бууруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход хууль хяналтын байгууллагын албан хаагчдын анхаарлыг хандуулах, энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлж тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх нь" сэдэвт онол практикийн бага хурлыг тус тус зохион байгуулав. Авлигатай тэмцэх газар, Төв аймгийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагууд болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны салбар хороодын нарийн бичгийн дарга, албан хаагч, ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Мөн нутгийн удирдлагын анхан шатны байгууллагын ажилтнуудын хүний эрхийн тухаи мэдлэгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чиглэлээ болгон хэвшүүлэх, мөн олон нийтийн хандлагад эерэг нөлөө үзүүлэх зорилгоор Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч нарт зориулсан 13 цагийн сургалтыг зохион байгуулсан байна.   Италийн Засгийн газрын бус АЙФО байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор УМБГ-ын мөрдөн байцаагчид, Багануур, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн гэр бүлийн гишүүд, дүүргийн хэв журмын байцаагч нарт зориулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах нь" сэдэвт сургалт, уулзалт, ярилцлагаас гадна хөгжпийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн чиглэлээр идэвхтэй ажиллаж буй төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах сургалтыг тодорхой хугацааны давтамжтайгаар тус тус зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм.     Тоон хэлээр Хүний эрхийн сургалт 2009 он 2010 он Төлөвлөгөөт сургалт Нийт цаг 234 147 Нийт оролцогч 2415 2224 Төлөвлөгөөт бус сургалт Нийт цаг 117 86 Нийт оролцогч 1713 772