• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2011 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих үндсэн үүргийнхээ хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд нөлөөлөх зорилгоор сургалтыг дангаар буюу бусад байгууллагуудтай хамтран 8 сэдвийн хүрээнд 49 удаагийн нийт 149,5 цагийн сургалтыг 2012 оролцогчтойгоор зохион байгуулсны 98 хувь нь төрийн болон хууль хяналтын байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.   Хүний эрхийн сургалтынхаа үр нөлөө, чанарыг дээшлүүлэх, Цагдаагийн албан хаагчдын хүний эрхийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхийг дээлэн сахих хандлага төлөвшүлэхэд нөлөөлөх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах алба, Дотоод хэргийн их сургуулийн Мэргэжил сургалтын төвийн давтан сургалтад хамрагдсан цагдаагийн алба хаагчдад "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх” сургалтыг зохион байгуулав.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд болон цагдан хорих 0461, хорих 0409 дүгээр ангийн албан хаагчдад "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхийг хамгаалах үндэсний болон олон улсын механизм”, "Хорих байгууллагуудад тавигдах олон улсын стандарт”, "Хоригдлуудтай ажиллах нь" зэрэг сэдвээр хичээл заав.   НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын хүний эрхийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, энхийг сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр сонгогдсон офицер, ахлагч нарт "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "НҮБ-ын хүний эрхийг хамгаалах механизм”, "Хүмүүнлэгийн ажиллагаан дахь хүний эрхийн асуудал” зэрэг сэдвийн хүрээнд 2 удаагийн сургалтыг зохион явуулсан байна.   Хил хамгаалах ерөнхий газар, Улаанбаатар хотын хүрээний ангиудын төлөөлөл болсон удирдах албан хаагчид, албан дарга, офицер, Хилийн цэргийн дээд сургуулийн багш зэрэг ажилтан, албан хаагчдад Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүд Комиссын үйл ажиллагаа, Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар тус бүр 3 удаагийн, хамтрагч байгууллагын захиалгаар нийт 48,5 цагийн сургалтыг 1168 оролцогчтойгоор зохион явууллаа. Үүнд: Нийслэлийн хот тохижилтын газрын мэргэжилтнүүд, шинээр томилогдсон шүүгч нар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны ажилтан, албан хаагч, Баянхонгор аймгийн хууль хяналтын байгууллагын албан хаагч, "Мөнхтэнгэрийн Чингис эзэнт Монгол” ТББ-ын гишүүдэд.   Ирээдүйн хүний эрхийн судлаачид, практик ажилтнуудын анхаарлыг Комиссын үйл ажиллагаа руу чиглүүлэх, хүний эрхийн асуудалд хандуулах зорилгоор Отгонтэнгэр, Нийгмийн ухааны Либерти их сургууль, ХААИС, Цагдаагийн академи, Их засаг дээд сургуулийн хуулийн салбарын нийт 94 оюутан залууст ХЭҮК-ын үйл ажиллагааг танилцуулж, хүний эрхийн асуудлаар 5 цагийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан болно. Тоон хэлээр Хүний эрхийн сургалт 2010 он 2011 он Төлөвлөгөөт сургалт Нийт цаг 147 149 Нийт оролцогч 2224 2012 Төлөвлөгөөт бус сургалт Нийт цаг 86 48 Нийт оролцогч 772 1168