2018 онд иргэдээс 623 гомдол хүлээн авч шийдвэрлэлээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 онд иргэдээс 623 гомдол хүлээн авч шийдвэрлэлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 623 гомдол хүлээн авч, 602 гомдлыг шийдвэрлэлээ.

Иргэдээс ХЭҮК-т хандан гаргасан гомдлын тоо өмнөх онуудаас өссөн үзүүлэлттэй байна. Мөн онд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Зөвлөмж 33-ыг, хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Шаардлага 31-ийг тус тус аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлж ажиллалаа.