• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 оны эхний хагас жилд 317 гомдол хүлээн авч шийдвэрлэлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2018 оны эхний хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 317 гомдол хүлээн авч, 270 гомдлыг шийдвэрлэсэн байх бөгөөд үлдэгдэл 47 гомдол ажиллагаанд байна. Үүнээс 119 нь орон нутгаас ирүүлсэн гомдол байсан бөгөөд ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнууд хариуцан холбогдох ажиллагааг явуулж шийдвэрлэсэн байна.