• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2019 онд иргэдээс 622 гомдол хүлээн авч шийдвэрлэлээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2019 онд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 622 гомдол хүлээн авч, 582 гомдолд холбогдох ажиллагааг явуулж шийдвэрлэсэн байна. Үүнээс орон нутгийн ажилтнууд 205 гомдол хүлээн авч, холбогдох ажиллагаа явуулж, 162 гомдлыг шийдвэрлэлээ.

Мөн онд нийт 266 хяналт шалгалтыг хийлээ. Үүнээс 48 нь төлөвлөгөөт, 47 нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалт, 11 нь санамж бичгийн хүрээнд хамтарсан хяналт шалгалт байсан бол үлдсэн нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой байлаа.