• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж байна

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хяналт шалгалтыг орон нутагт явуулж байна. Тус Ажлын хэсгийг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг ахалж, 2020 оны 06 дугаар сарын 29-нөөс 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллаж, төрийн чиг үүргийн хэрэгжүүлж буй 10 гаруй байгууллагын удирдлагуудтай уулзаж, жендэр ба хүний эрхийн сургалт явуулахын зэрэгцээ дээрх хуулийн хэрэгжилтийг шалгаж байна.

Мөн Ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу дээрх аймгуудын тодорхой обьектуудад Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нөхцөл байдлыг шалгахын зэрэгцээ уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байна. Говьсүмбэр, Дорноговь аймгуудын хуулийн байгууллагын ажилтнуудад /шүүх, прокурор, цагдаа/ ажилтнуудад" Эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт" сэдвээр, төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад "Жендэр ба хүний эрх сургалт"-ыг тус тус зохион байгууллаа. Томилолт үргэлжилж байна.

106084104_1497518187087507_551686614372234818_n.jpg

106079707_590780291858495_5351585124326695935_n.jpg

105909511_1135058183543430_11627686657735820_o.jpg