• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрх, албадан хөдөлмөрийн чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа

Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сэтгүүлчдэд зориулсан сургалтыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран уг сургалтыг 2020 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн ч дэлхий нийтийг цочроосон Ковид-19-ийн хорио цээрийн улмаас хойшилж, 2020 оны 06-р сарын 30-наас 07-р сарын 01-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо явуулав.

Сургалтыг Европын холбооны дэмжлэгтэйгээр, Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын багтай хамтран Олон улсын зөвлөх, сэтгүүлч #Чарльз_Аутемэний Монголд зориулан боловсруулсан #гарын_авлагын аргачлалаар видео хичээл, танхим хосолсон интерактив хэлбэрээр зохион байгууллаа.

106298995_10158636749481907_6664858829143552970_n.jpg

Төвийн болон орон нутгийн 30 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хөдөлмөрлөх эрх, албадан хөдөлмөр болон ажилд авах зуучлах асуудлаар мэргэшиж, мэргэшлийн сертификат гардан авлаа. Түүнчлэн сургалтын үеэр хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцааны чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд болох Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төлөөлөл хүрэлцэн ирж, мэдээлэл өгч, сэтгүүлчидтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн нь оролцогчид өнөөдрийн улс орны нөхцөл байдлыг бодитоор үнэлэхэд дөхөм байв.