• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь" гарын авлагыг монгол хэлээр хэвлүүллээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран сэтгүүлчдийг албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах асуудлыг зүй зохистой сурвалжлахад сургах, арга зүйгээр хангах зорилгоор Монголын сэтгүүлчдэд зориулан энэхүү гарын авлагыг боловсрууллаа.

"Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь" гарын авлага нь сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр бичиж, сурвалжлах сэтгүүлчдэд тусламж болох юм. Мөн хэвлэл мэдээллийн хөгжлийн байгууллага тухайлбал Хэвлэлийн Хүрээлэн зэрэг байгууллагууд хүний эрхийн сургалт, арга зүйгээр сэтгүүлчдийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Гарын авлага англи монгол хэлээр цахим хэвлэл болон гарч байгаа болно.

"Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь" гарын авлага
Үзэх