• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймагт туслах малчны эрхийн асуудлаар төсөл хэрэгжинэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс Монголын Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран Европын Холбооны санхүүжилтээр туслах малчдын эрхийн асуудлаар 2020 онд төсөл хэрэгжүүлнэ. Уг төсөлд Хэнтий, Сүхбаатар, Архангай, Өвөрхангай аймаг дахь туслах малчид ихтэй сумдын туслах малчид хамрагдана. Төслийг эхлүүлэхийн өмнө дээрх аймгуудын малын тоо, туслах малчдын тоон мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс гаргуулан авч байна. Аймаг, сумдыг сонгохдоо аялал жуулчлал, цагаан идээ үйлдвэрлэл, уул уурхай ихтэй сумд болон туслах малчидтай холбоотой өргөдөл гомдол, гэмт хэрэг гардаг сумдыг харгалзан сонгохоор ажиллаж байна.