• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймагт 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл морь уралдуулахгүй

Шинэ короновирусийн дэгдэлттэй холбогдуулан аймаг орон нутгийн хэмжээнд сар шинийн баярын морины уралдаан, бөх барилдах үйл ажиллагааг зохион байгуулахааргүй болсон байна.

Аймгийн Засаг даргын 2020 оны 2-р сарын 4-нд гаргасан захирамжаар: Сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэхийг уриалах, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байхыг сум, албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад даалгаж, мөн Монгол улсын онцой комиссын 2020 оны 01 тогтоолд заасны дагуу БНХАУ руу албан ажлын шаардлагаар холбогдох албан тушаалтанг зорчуулахгүй байх тухай тусгажээ. Өвлийн уралдааныг хориглосон Засгийн газрын тогтоол байдаг. Харин сар шинээр хавар эхэлдэг гэсэн хандлагаар аймаг, сумдад хурдан морины уралдааныг мэр сэр зохион байгуулдаг явдал өмнөх жилүүдэд гарч байсан. Тэгвэл аймгийн Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 04-нд жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон захирамж гаргасан нь мөрдөгдөж байгаа юм.