• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймгийн ард иргэд Цагаан сарын баярыг гэр бүлийн хэмжээнд тэмдэглэнэ

Архангай аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн "Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай" А/44 дүгээр захирамжаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг аймгийн хэмжээнд авч ажиллахаар болжээ. Үүнд:

1.Шинэ коронавирусийн дэгдэлт их байгаатай холбогдуулах аймаг орон нутгийн хэмжээнд уламжлалт сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалах.

2.Цагаан сараар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулахыг 19 сумын хэмжээнд хориглох.

3.Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 01 дүгээр тогтоолд заасны дагуу БНХАУруу албан ажлын шаардлагаар холбогдох албан тушаалтан ажилтныг зорчуулахгүй байх захирамж гаргаж, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.