• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэстэй хамтран Архангай аймгийн 19-н сумын тамгын дарга, эрх зүйч нарт сургалт зохион байгуулав.

Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэстэй хамтран 2017 оны 5 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Архангай аймгийн 19-н сумын тамгын дарга, эрх зүйч нарт "Хүний Эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулга”, "Хүний эрхийн үндсэн ойлголт ба хүний эрхэд суурилсан хандлага” "Төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрх " сэдэвт сургалт зохион байгуулж сургалтад сумдын тамгын дарга, эрх зүйч нийлсэн 35 ажилтан алба хаагч хамрагдав.