• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архангай аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэр

Цагаан даваа, Сангийн толгой, Цагаан хаалганы постод идшийг солилцоно
Өнөөдөр буюу 2020.11.16-ны орой аймгийн Онцгой комисс хуралдаж, 20.30 цагт дууслаа. Энэ хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргав.
- Бүх нийтийн бэлэн байдлын 2020.11.17-ны 06.00 цагт дуусах хориог ирэх 12 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сунгав.
- Дээрх хугацаанд архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглов.
- Хүнсний дэлгүүр, бөөний төвүүд, супермаркетуудын ажиллах цагийн хуваарийг 10.00-19.00 цаг хэвээр үлдээв.
- Улаанбаатараас аймагт хувь, хувьсгалын ажлаар ирсэн хүмүүсийг даруй буцаахаар болов.
- Аймгийн төвд ирж эмнэлгийн үйлчилгээ авсан хөдөө сумдын иргэдийг сумын Онцгой комисстой нь ярилцаж, буцаахаар болов.
- Хөдөөнөөс айлд болон дотуур байранд байсан сурагчдыг сумын Онцгой комисстой нь ярилцаж, 2 чиглэлд автобусаар хүргэж өгөх ажлыг эхлүүллээ. Одоогийн байдлаар 30 гаруй хүүхдийг сумдад хүргүүлжээ.
- Мөн Булган, Цэнхэр, Ихтамир сумдаас маргаашнаас эхлэн галын түлээ оруулах ажлыг зохион байгуулна.
- УБ, Дархан, Эрдэнэт, ЭБ сумын төвд аймаг, сумын иргэдийн мах борлуулах ажиллагааг хориглоогүй ба зөвхөн мах тээвэрлэсэн машинаар хүнсний барааг татан авна.
- Цагаан даваа, Сангийн толгой, Цагаан хаалганы постонд тусгай талбай гаргаж, идэш солилцуулахаар боллоо.
Сумын ОК-оос зохион байгуулалт хийж, таны, бусад хүний идшийг явуулна гэсэн үг. Харин та малчинтайгаа ярьж идшээ бэлтгүүлэх нь байна.