• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Архи, согтууруулах ундаа борлуулахыг хориглов

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/134 дугаар захирамжаар 2020 оны 03-р сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглов.

Мөн Эрдэнэбулган суманд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, ресторан, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг 03-р сарын 11-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоох шийдвэр гаргажээ.