• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баруун бүсийн харааны бэрхшээлтэй иргэдийн чуулга, уулзалт Архангай аймагт боллоо

“Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” Баруун бүсийн харааны бэрхшээлтэй иргэдийн Чуулга уулзалтанд оролцсон иргэдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх” сэдвээр 1 цагийн сургалт зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд Архангай, Өвөрхангай, Баярхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд зэрэг 8 аймгийн 50 гаруй хараагүй иргэд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл оролцлоо.

Мөн “Харааны бэрхшээлтэй хүүхдийн орон нутагт боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлууд, гарц шийдлүүд” сэдэвт хэлэлцүүлэгт фаналистаар оролцож Архангай аймагт амьдарч байгаа харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд хамрагдахад тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийж, цаашид хэрхэн ажиллах талаар дараах саналуудыг хэлж хэлэлцүүлэгт оролцлоо. Үүнд:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамран сургах тойргийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд элсүүлэх, суралцуулах ажлыг боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, халамжийн байгууллагууд хамтран зохион байгуулах,

2.Тусгай цэцэрлэг байгуулах тоог нэмэгдүүлэх, ажиллах боловсон хүчнийг сургаж дадлагажуулах,

3.Засгийн Газрын 2012 оны 5 сарын 30 өдрийн 185 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар “Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох, тусгай сургалтын байгууллагын зардал тооцох журам” –ын дагуу багш нарт нэмэгдэлийг олгох асуудлыг шийдвэрлэх,

4.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зөв оношлох, бэрхшээлийг эрт илрүүлэх, тусгай хэрэгцээг үнэлэх,

5.ХБХүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хичээлийн анги, танхимыг сургуулиудад бий болгох, тэдний онцлогыг харгалзан боловсролын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх,