• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадвахжуулах нь төслийн хүрээнд туслах малчид судалгаанд хамрагдаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Европын холбооны хамтран хэрэгжүүлж буй "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь" төслийн хүрээнд "Туслах малчдын нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилт"-ийн судалгааг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хараат бус судалгааны хүрээлэн зохион байгуулна. Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал, Их-тамир сумд төслийн зорилтот сумаар сонгогдож судалгаанд тус сумдын туслах малчид болон ажил олгогч малчид хамрагдаж байна.

Судалгааны явцад хяналт тавих үүднээс "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхижуулах нь" төслийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ажлын хэсэг сумдад ажиллаж "Туслах малчдын нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилт"-ийн судалгааны явцад хараат бусаад хөндлөнгийн мониторинг хийлээ.

Мөн Их-тамир сумын төрийн захиргааны албан хаагч нарт “Хөдөлмөрлөх эрх” сэдвээр хийчээл зааж Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл, Хүний эрх сэтгүүл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисоос эрхлэн гаргадаг Мэдээлэлийн хуудас дугаар 60, 61-ийг тус бүр 20 ширхэгийг оролцогч нарт тарааж ажиллав.