• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Жендэрийн тэгш эрх" сургалтанд Эрүүл мэндийн газрын албан хаагч нар хамрагдлаа

Аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтийн дагуу тус газарт 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр “Жендэрийн тэгш эрх” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгууллаа.

Сургалтанд 15 албан хаагч хамрагдав. Албан хаагч нарт “Хүний эрх ба эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт гарын авлага тараан өгөв.

Мөн албан хаагч нараас Жендэрийн тэгш эрхтэй холбоотой сонирхосон асуултанд хариулт өгч ажиллалаа.