• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагч нар сургалтанд хамрагдлаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүсэлтийн дагуу тус газрын албан хаагч нарт “Хүний эрхийн тухай ойлголт, жендэрийн ялгаварлан гадуурхалт” сэдвээр 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 2 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтанд 12 албан хаагч хамрагдсан болно.

3.jpg

Мөн цаашид Хүний эрхийн Үндсэний комисс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай орон нутгийн болон аймгийн түвшинд хамтран хэрэгжүүлж ажиллах ажлын талаар санал солилцож, ажиллах чиглэлээ тодорхойллоо. Үүнд:

1.Өсвөр насны охидын төрөлтийг бууруулах талаар охидод нөхөн үржихүйн боловсрол олгох нөлөөллийн ажил зохион байгуулах.

2.Гэр бүл салалтын шалтгаан нөхцөлийг судлах, бууруулах чиглэлээр сургалт сурталчилгааны ажлын хүрээг өргөтгөх.

3.Согтуурах, мансуурах өвчинд донтсон хүүхдүүдийг үе шаттай сургалтанд хамруулах, нийгэмшүүлэх.