• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх "Өдөрлөг" боллоо

Архангай аймагт иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх “Өдөрлөг” арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний комиссын орон нутаг дахь ажилтан, Флом байгууллага, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зөвлөл хамтран 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээнд хамрагдсан 50 гаруй иргэдэд “Хүний эрх” сэдвээр С.Мөнгөнзаяа, “Гэр бүлийн хууль эрх зүй” сэдвээр З.Баяраа, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр Б.Хажидмаа нар тус тус мэдээлэл өглөө.

Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг 28 иргэнд өгч, 2 иргэний гомдолыг хүлээн авч, “Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулага, “Хөдөлмөрлөх эрх”, “Зөв зам”, “Ойлгоё-хүндэлье” гарын авлага нийт 120 гаруй брошурыг оролцогч нарт тараан ажиллалаа.