• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Онцгой комисст 33.9 сая төгрөгийн хандив цуглажээ

Улс орон даяар шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд зориулан байгууллага, аж ахуйн нэгжээс аймгийн Онцгой комисст хандив өгсөөр байна.

3-р сарын 16-ны өдрийн байдлаар нийт 39 аж ахуй нэгж, байгууллагаас аймгийн Онцгой комисс буюу ОБГ-ын нэмэлт санхүүжилтын дансанд 33 сая 979 мянган төгрөгийн хандив, 1622 ширхэг амны хаалтыг өгсөн байна.

Хандиваар ирсэн амны хаалт болон ариутгал, цэвэрлэгээний бодис, бээлий, амин дэмүүдийг постонд ажиллаж байгаа эмч, цагдаагийн болон онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын ажилтнуудад хуваарилсан байна. Харин мөнгөн хандивыг одоогоор зарцуулаагүй байгаа ба УОК-ын хандив зарцуулах журмаар зарцуулна гэв.

ОБГ-ын нэмэлт санхүүжилтын дансанд сумдын Онцгой комисст хандивлаж байгаа болон тухайн байгууллагуудад өгч буй байгууллагын хандив, тусламжууд хамаарахгүй ажээ.