• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Орчны цэвэрлэгээ, сэг, зэм устгал, халдваргүйтгэх шуурхай ажлыг зохион байгуулна

Аймгийн Онцгой комиссын хуралдаанаас сэг зэм устгах тухай захирамж, орчны цэвэрлэгээ, сэг, зэм устгал, халдваргүйтгэх шуурхай ажлыг зохион байгуулах албан даалгавар тус тус гарлаа.

Захирамжаар нийтийн эзэмшлийн газар, улс орон нутгийн замын ойролцоо болон бэлчээрт үхсэн мал, амьтны сэг зэмээс үүдэн хүн, малын халдварт өвчин тархах эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, орчны цэвэрлэгээ сэг зэм устгал, халдваргүйтгэх ажлыг шуурхай зохион байгуулахыг сумдын Засаг дарга нар болон холбогдох мэргэжлийн байгууллагын дарга нарт үүрэг болголоо.