• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХАМТДАА ХАМГААЛЪЯ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Архангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр"-ийн хүрээнд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулиудын “Охидын клуб”-ийн гишүүдийг хамруулан Хамтдаа хамгаалъя хэлэлцүүлгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд охидын эрх, үүрэг, нийгмийн оролцоо, биеэ авч явах соёл, харилцаа хандлага зэргийг чиглүүлж өгөхөөс гадна, хүчирхийлэлд өртөж болзошгүй нөхцөлд өөрийгөө хамгаалах арга, цахим хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, өөрийгөө хамгаалах аргачлал зэргийг аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Болормаа, зөвлөлийн тэргүүлэгчид, аймгийн Хүний эрхийн Үндэсний комиссын референт С.Мөнгөнзаяа, ГБХЗХГ-ын Хүүхэд хөгжил оролцоо, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Д.Орхонтуул, ЭМГ-ын Ирээдүйн босго клубын мэргэжилтэн О.Батгэрэл нар лекц уншиж, хэлэлцүүлгийг хөтлөн явууллаа. Үүний хүрээнд охидын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, охидын эрхийн талаарх мэдээ мэдээллийг клубийн гишүүдээр дамжуулан охидод түгээх зорилготой юм.