• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалт Архангай аймгийн Цэнхэр суманд зохион байгуулав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхай эрхлэгч болон ХАМО иргэд, нөхөрлөлийн гишүүд хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан болно. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, ахлах референт З.Өнөржаргал, ХЭҮК-ын Архангай аймаг дахь ажилтан референт Ж.Очирбат нар Архангай аймгийн Цэнхэр суманд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажиллаж, аймаг сумын төр захиргааны байгууллагын ажилтнууд багийн нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, менежер, нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад зориулан Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл "Хүний Эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулга” референт Ж.Очирбат "Хүний эрхийн үндсэн ойлголт ба хүний эрхэд суурилсан хандлага” "Жендэрийн тэгш байдал ба хүний эрх” ахлах референт З.Өнөржаргал "Хөдөлмөрийн харилцаан дахь хүний эрхийн зарим асуудал” "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалт зохион байгуулж сургалтад Цэнхэр сум 42 ажилтан алба хаагч хамрагдав.