• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүчирхэг охид" аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтууд үргэлжилсээр

"Хүчирхэг охид" аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа охидын сургалтанд Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 9-12 дугаар ангийн 48 охин,, 6-8 дугаар ангийн 93 охид, 3 дугаар сургуулийн 9-12 дугаар ангийн 74, 6-8 дугаар ангийн 49 охин нийт 264 охин хамрагдаж, 18 төрлийн 260 гаруй гарын авлагыг тараан өглөө. Сургалтыг " Хүүхдийн эрх" сэдвээр Хүний эрхийн Үндсэний Комиссын референт С.Мөнгөнзаяа, "Охидын өнөөгийн байдал" сэдвээр ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Оюуннаран, "Гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл" сэдвээр Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч З.Баяраа нар тус тус хичээлийг хөтлөн явууллаа. Мөн тэдэнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар санал хүсэлтээ уламжиллаа. Сургалт "Тамир" кино театрт боллоо.