• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүчирхэг охид" аяны хүрээнд 1, 2 дугаар сургуулийн охид сургалтанд хамрагдлаа

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 9-12 дугаар ангийн 132 охин, 2 дугаар сургуулийн 6-8 дугаар ангийн 234 охид сургалтад хамрагдаж, 16 төрлийн 350 гаруй гарын авлагыг тараан өглөө. Сургалтыг " Хүүхдийн эрх" сэдвээр Хүний эрхийн Үндсэний Комиссын референт С.Мөнгөнзаяа, "Охидын өнөөгийн байдал" сэдвээр ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Оюуннаран, "Гэмт хэрэг түүний шалтгаан нөхцөл" сэдвээр Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч З.Баяраа нар тус тус хичээлийг хөтлөн явууллаа.
Мөн тэдэнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар санал хүсэлтээ уламжиллаа.