• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХҮЧИРХЭГ ОХИД АЯН АРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

Архангай аймгийн хэмжээнд охид эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох гэмт хэргийн гаралт өмнөх оноос 42 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 64 хувиар тус тус өссөн байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комисс, аймгийн Цагдаагийн газар, Насан туршийн боловсролын төв, ГБХЗХГ, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ХДТеатр зэрэг байгууллагууд хамтран “Хүчирхэг охид” 14-н хоногийн аяныг зохион байгуулж байна. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны тус аяны нээлт болж ЕБС-н 1, 2, 3, 4, Спорт сургуулийн 9-12 дугаар ангийн 180 гаруй охидыг, мөн МСҮТөвийн 50 гаруй оюутан, сурагчдыг, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг тус тус хамруулан хүчирхэг охид сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын илтгэл хэлэлцэж, хүүхдийн үндсэн 4 эрхийн хүрээнд салбар болон нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга, уриалгыг Аймаг орон нутгийн удирдлагууд, агентлагын дарга нар, сумдын засаг дарга нарт хүргүүлэхээр боллоо. Хүргүүлсэн уриалга, санаачилгыг өөрсдийн байгууллагын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, охид эмэгтэйчүүдрүү чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах албан ёсны зөвлөмж хүргэх юм. Аянб хүрээнд охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн хууль эрх зүйн сургалт, гарын авлага брошур тараах, теле нэвтрүүлэг хийх, олон нийтийн сүлжээгээр мэдээ мэдээлэл хүргэх зэрэг ажлууд хийгдэнэ.