• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих өдөрлөг боллоо

Олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүний эрхийн мэдлэг олгох, хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, Эрдэнэбулган сумын хүртээмжтэй орчин хэлэлцүүлэг хийх зоилгоор "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих" өдөрлөг арга хэмжээг Флом Олон улсын байгууллага, Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референт, Архангай аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны дэргэдэх Манлайлагч Эмэгтэйчүүдийн бүлэгтэй хамтран зохион байгууллаа. Өдөрлөгт төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо. Арга хэмжээний хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх" сэдвээр Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Архангай аймаг дахь референт хичээл зааж, "Эрдэнэбулган сумын хүртэмжтэй орчин хэлэлцүүлэг"-ийг чиглүүлэн явуулж, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.