• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрийн аюулгүй байдал- эрүүл ахуйн сарын аян Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна

”Хөдөлмөрийн аюулгүй байдал- Эрүүл ахуйн” сарын аяныг аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллага хамтран 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл аймаг, сумын хэмжээнд зохион байгуулж байна. Аяны ажлын төлөвлөгөөг гаргаж, аймгийн Засаг даргаар батлуулан төлөвлөгөөний дагуу аяны үйл ажиллагаа явагдаж байна.

Аяны баннар, зурагт хуудас, гарын авлага зэргийг хэвлүүлэн 19 сум, 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад тарааж ажиллаж байна. Энэ жилийн тухайнд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Ажлын байран дахь хүчирхийлэл дарамтыг хориглох, COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, ажилтны эрүүл мэндийг хамгаалья" уриан дор аяныг тэмдэглэж байна.