• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчид болон ХАМО иргэдэд "Бичил уурхай дахь хүний эрхийн асуудал" сэдвээр сургалт зохион байгуулав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхай эрхлэгч болон ХАМО иргэд, нөхөрлөлийн гишүүд хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулав.   Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчид болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар тэдэнд зориулан Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл "Хүний Эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулга” "Бичил уурхай дахь хүний эрхийн асуудал” сэдвээр референт Ж.Очирбат "Хүний эрхийн үндсэн ойлголт ба хүний эрхэд суурилсан хандлага” "Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх ”сэдэвт сургалтыг зохион байгууллаа.