• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эерэг бүхний төлөө Хайрыг түгээе аян Архангай аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байна

ХЭҮКомисс, ЭМГазар, ЦГазар, ГБХЗХГазар, ХДТеатр, НТБТөв, Флом ОУБайгууллага хамтран гэр бүлийн хүчирхийллийг бууруулж, гэр бүлийн үнэ цэнийг бүрдүүлэх, хүүхдийн эрх, хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор "Эерэг бүхний төлөө Хайрыг түгээе" сарын аяныг Гэр бүлийн өдөр, Хүүхдийн эрхийн өдрийг угтан цахим хэлбэрээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд 5 минутын нээлтийн нэвтрүүлэг, 20 төрлийн зурагт хуудас, 3 төрлийн контент бэлтгэн цахимаар дамжуулан иргэд олон нийтэд хүргэлээ.

Мөн урлагаар дамжуулан хууль эрх зүйн болон хүний эрхийн боловсрол олгох үүднээс Ч.Уранчимэгийн зохиол "Хүсэл" жүжгийг шинэчлэн найруулан бичиж, CD хэлбэрт оруулан хүргэж байна.