• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Элбэрэлт хатан арга хэмжээ боллоо

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг угтан Эрдэнэбулган сумтай хамтран "Элбэрэлт хатад" арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд салбар, салбарын төлөөлөл хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимээр үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, иргэний үүргээ, ээжийн үүргээ нэр төртэйгээр биeлүүлж, ариун цагаан хөдөлмөрөөрөө улс, орон нутагтаа хувь нэмрээ оруулж байгаа байгууллага бүрээсээ шалгарсан ажилчин ангийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд, баг бүрээс тодорхойлогдож ирсэн одонтой ээжүүд нийт 75 ээж нарыг хамрууллаа. Арга хэмжээний үeэр ээжүүдийг үсчин, гоо сайхны салонаар үнэгүй үйлчлүүлж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч "Сэтгэлийн илгээмж"- ээр үр хүүхдээр нь сэтгэлийн бэлэг бариулж, илгээсэн захидал, дүрст мэндчилгээг дамжуулж. Эмэгтэйчүүдийн баярыг тэдний эрхийг хамгаалах чиглэлээр эргэх холбоотойгоор, үлдэх бодит ажилтайгаар зохион байгуулахаар эмэгтэйчүүдээс авсан санал хүсэлтийг нэгтгэн зөвлөмж гаргах, эмэгтэйчүүдэд хууль эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудалд гүүр болох зорилгоор "Ээжүүд ба эрх" сэдвээр 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдөр Эрүүл мэндийн газар, цагдаагийн газрын сургагч багш нартай хамтран сургалт явуулах юм.

53280691_2392493610971951_5630966342854115328_n.jpg